“Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичиг” сэдэвт төслийн явц

“Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичиг” сэдэвт төслийг Шинжлэх Ухааны Академи болон Онцгой Байдлын Ерөнхий Газрын санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн багт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч ЭШТА, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг, ЭША Н.Амартүвшин оролцож байна.

Төслийн хүрээнд судалгааны ажил календарчилсан төлөвлөгөөний дагуу толь бичгийн бүтэц, арга зүйг ГСҮХ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулан, 2 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Тухайлбал: 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ГСҮХ-ийн “Номын өргөө”-нд зохион байгуулсан 2 дугаар хэлэлцүүлгээр төслийн хүрээнд хийгдсэн 1000 орчим нэр нэр томьёог нэгтгэн хэлэлцэв. Зураг 1. “Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийн 2-р хэлэлцүүлэг. ГСҮХ, 2026.10.23 Зураг 2. “Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийн 1-р хэлэлцүүлэг. ГСҮХ, 2026.3.11